Logo

Бид компанийн өмч, хөрөнгийн ашиглалтад дараах зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг.

  • Бид компанийн өмч хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гагцхүү компанийн албан хэрэгцээнд ашигладаг ба албан ёсны зөвшөөрөлгүйгээр хувийн эрх ашгийн төлөө ашигладаггүй.
  • Ажлаа хийхэд маань бидэнд тус дэм болгож ашиглуулдаг компьютер, цахим шуудан, интернэт гэх зэрэг хэрэгслийг компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, компанид зүй бус зардал учруулахгүй, ажил үүргээ явуулахад маань саад болохгүй бол хувийн зорилгодоо хааяа ашиглаж болно.
  • Бид компанийнхаа оюуны өмчийг хамгаалж, бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй эсэхийг хянадаг ба мөн бусдын оюуны өмчийг хүндэтгэж, албан ёсны зөвшөөрлийг нь авсны үндсэн дээр ашигладаг.
  • М-Си-Эс Группийн дүрэм журмаас гадуур компанийн өмч хөрөнгө, тэдгээрийн бүртгэлд өөрчлөлт, хасалт хийхийг болон устгахыг хориглодог.

© 2024 М-Си-Эс Холдинг ХХК. All rights reserved.