Бид хүний эрхийг хүндэтгэж, хүний эрхийг ямар нэг байдлаар зөрчихгүй байхыг эрмэлздэг. Бид Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэмждэг. Уг баримт бичигт тусгагдсан тунхаглалуудын аливаа зөрчлийг хүний эрхийн зөрчил гэж үзнэ. Бизнесийн орчинд тохиолдох магадлалаараа өндөр дараах хүний эрхийн зөрчлүүдээс бид татгалздаг бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй.
- Бид олон ургалч, ялгаатай байдлыг үнэлж, арьсны өнгө, хүйс, иргэний харьяалал, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, бэлгийн чиг хандлагаас нь үл хамааран бүх ажилтан, түншүүдээ эн тэнцүү, хүндэтгэж харьцдаг.
- Бид хувь хүний нэр төрд хүндэтгэлтэй ханддаг. Бусдыг ямар нэг хэлбэрээр доромжлох, тохуурхах, дээрэлхэх, айлган сүрдүүлэх, дарамтлах явдлыг хүлээн зөвшөөрдөггүй.
- Бид хүүхдийн хөдөлмөр, хөдөлмөрийн мөлжлөг, албадмал хөдөлмөрийн аливаа хэлбэрээс татгалздаг.
- Бид харилцагч, гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгчдээсээ ч мөн адил хүний эрхийг хүндэтгэхийг хүсэн хүлээдэг.