Logo

Бид авлига, хээл хахуультай холбоотойгоор дараах зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг.

  • Хэн нэгнээр хийх ёсгүй зүйл, зохисгүй үйлдэл хийлгэх, эсвэл хийвэл зохих зүйлийг нь хийлгэхгүй байхын тулд бэлэг, төлбөр, давуу тал өгч ятгахыг бид авлига, хээл хахууль гэж үздэг ба бид бусдад авлига, хээл хахууль санал болгодоггүй, өгдөггүй.
  • Хэн нэгэн хийх ёстой зүйлээ хийхдээ бусдаас бэлэг, төлбөр нэхэхийг бид мөн авлига, хээл хахууль гэж ойлгодог ба ийм саналыг хүлээж авдаггүй.
  • Бид авлига, хээл хахууль авдаггүй. Бид ажлаа хийхдээ бусдаас санхүүгийн, өөр бусад давуу тал шаарддаггүй, ийм давуу тал, урамшууллын нөлөө ятгалгад орж зүй бүс үйлдэл гаргадаггүй, компанийн өмнө хүлээсэн үүргээ зөрчдөггүй.

© 2024 М-Си-Эс Холдинг ХХК. All rights reserved.